“Playtime” наадмын 20 жилийн ой 2022 онд тохионо. Наадмыг ирэх оны долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусийн цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил зохион байгуулагдаагүй юм. Тэгвэл ирэх жил зохион байгуулагдахаар болсныг наадмын зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Амьд хөгжмийн “Playtime” наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Монголыг урлагийг дэлхийд сурталчлан таниулах, дотоодын болон гадаадаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн тоог нэмэгдүүлэх, цаашлаад Азийн тэргүүлэх хөгжмийн наадам болгох зорилгоор зохиогдож эхэлсэн.
Анх таван хамтлагтай эхэлж байсан бол наадамд оролцогчид жилээс жилд өсч, хамгийн сүүлд болсон 2019 оны наадамд гадаад, дотоодын нийт 100 гаруй хамтлаг, 31,670 үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ хүргэж байжээ.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил вертиул хэлбэрээр зохиогдсон юм.