Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт нийт 1071 /Нийслэлд 319, орон нутагт 752/ хүнээс халдвар илэрч 5 хүн нас баржээ. Нийт нас баралт 857 бүртгэгдлээ.
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр ангилбал 61-80 насны 3, 80-аас дээш насны 2 хүн байна.
Одоогоор нийт 9362 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1631 хүүхэд, 240 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 8579 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1811 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.