Дэлгэцэн дээр гарч байгаа анимейшныг та бүхэн харж байгаа байх. Бидний багадаа үзэх дуртай байсан анимейшн хүүхэлдэйн кино, кибер тоглоомыг ямар мэргэжил вэ гэхлээр 3D Concept artist юм. Тэгвэл 3D Concept artist ямар мэргэжил, юу хийдэг талаарх 3D Concept artist О.Мөнхжинтэй ярилцлаа.
-3D Concept artist мэргэжлийн талаар сонирхуулахгүй юу?
-Дижитал артистын давуу тал нь интернет хөгжсөн энэ үед ямар ч сургууль, сургалтгүйгээр бүрэн бие дааж сурах боломжтой мэргэжил байдаг. Компьютер, интернет байхад л ер нь бол сурах боломжтой. Би өөрөө багаасаа эхлээд 10 жилдээ зурах дуртай хүүхэд байсан л даа. Тэр бол миний хамгийн үндсэн суурь болсон байх гэж боддог. Бас миний дижитал артист болох болсон шалтгаан нь бүх төсөөллөө виртуал ертөнцөд машин техникээс эхлээд хүссэн бүх зүйлээ хийх боломжтой нь намайг хамгийн ихээр татсан. “Katalist”-д байхдаа нэг хоёр кино зураг авалт дээр ажиллаж байсан. Үүнийг хийж байх хугацаандаа анх энэ мэргэжилдээ хайртай болсон. Хоёр гурван сар суугаад түүнийхээ үр дүнг харна гэдэг гоё мэдрэмж юм билээ. Хийсэн бүтээлүүдийнхээ үр дүнг мэдрэх магадгүй артист хүний хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байх. “3D Concept” артистуудын хувьд өөрийнхөө чадварыг хөгжүүлэх хамгийн шилдэг арга нь “personal project” буюу хувийн төсөл, дизайн гэж ярьдаг. “Personal project” -ийг хэдий чинээ дадлага хийнэ тухайн хүн тэр хэмжээгээрээ хүссэн чадвараа хамгийн үр дүнтэй аргаар хөгжүүлэх боломжтой байдаг.
-Хамгийн сүүлд ямар хөгжүүлэлт дээр ажилласан бэ?
-Энэ бол миний хамгийн сүүлд хийсэн хувийн дизайн. Энэ мотоциклын дизайн байгаа. Үүнийг сарын хугацаанд хийсэн. Иймэрхүү дизайныг хийж байгаа шалтгаан нь зөвхөн анимейшн тоглоом гэхгүй үйлдвэрийн жинхэнэ мотоциклын дизайнераар ажиллахыг хүсдэг. Түүндээ зориулж хийсэн дизайн гэж хэлж болно.
-Анимейшн бүтээх амаргүй байх. Хэрхэн яаж бүтдэг юм бол оо?
-Нэг богино хэмжээний анимейшн бүтэхэд ганцаараа хийхэд ер нь бол хэцүү бараг боломжгүй гэж хэлэхэд буруудахгүй. Яагаад гэхээр дор хаяж ерөнхий 10 гаруй мэргэжлийн хүмүүс нийлж байж нэг анимейшн бий болдог. Тэгэхдээ монголын нөхцөлд хийе гэвэл тэр 10 өөр мэргэжлийн артистууд байхгүй учраас би өөрөө нэг анимейшн хийхэд шаардагдах 10 мэргэжлийг сурах гэж зорьдог.