Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Ц.Намуунцэцэг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Мария Стадниктай оноолт таарч 10:0 харьцаатайгаар ялагдлаа. Ингэснээр Ц.Намуунцэцэг Токио 2020 олимпын наадмын V байрт орж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Мария Стадник нь өдгөө 33 настай олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, дэлхий, Европын аварга тамирчин юм.
Тэрбээр өнөөдөр Экуадор тамирчин Лусиа Ямилет Йепез Гузмантай барилдах байсан ч тухайн тамирчин гэмтэл авсны улмаас ийнхүү Мария Стадниктай хүрэл медалийн төлөө барилдаж хожигдлоо.