Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 301 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 9,425 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4,037, тусгаарлан ажиглах 16 байранд 439 иргэн, орон нутагт 233 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 4,933 иргэн байгаа юм.
Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 2,385 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.