Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр хийсэн хяналт шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Шалгалтын үеэр нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусанд үзлэг хийж тарваганы нэг ширхэг нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ.
Өчигдөр улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 310 байцаагч ажиллаж нийт 7193 авто машинаар нэвтэрсэн 17,786 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн байна.
БОАЖЯ-наас аливаа зориулалтаар тарвага агнахыг гурван жил хориглосон билээ.