Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Зургаан настай Х.Ивээл охин Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад орохоор болсон талаар охины аав, Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ.


Х.Ивээл охин өнгөрсөн дөрөвдүгээр сард Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 7-р байр буюу тусгай байрт шалгарч байв.


Одоо 3-р ангид орох Х.Ивээл бэлтгэл дээрээ "Цикл" өрөлтийг 8 секундэд гүйцэтгэдэг. Охин аавын хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм.











