Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг-ын жингийн дагах барилдаан өнөөдөр явагдлаа.
Манай бөх Б.Хонгорзул эхний тойрогт Францын Матильде Ривиерег 7:2 оноогоор ялсан. Дараагийн тойрогт 2016 оны олимпын аварга, Японы Рисако Каваитай барилдаж, 0:7 ялагдсан.
Кавай жингийнхээ финалд шалгарсан тул Б.Хонгорзул дагах барилдаан хийх эрхтэй болсон билээ. Дагах барилдаанд манай бөх эхний тойрогт Каваид ялагдсан Гвиней Фатумата Камаратай барилдлаа.
Б.Хонгорзул барилдаан эхлээд дэвжээний захад шидэж, 4 оноо авсан бөх, дараа нь хөлд орж ард нь гарч 2 оноо, эргүүлсээр 10:0 оноогоор цэвэр яллаа.
Тэрээр өнөөдөр 20:50 цагт тэр АНУ-ын олимпын аварга Хелен Марулистай хүрэл медалийн төлөө барилдана.