Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаа. Энэ удаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас караоке, баар цэнгээний газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, нээх санал гаргасан. Энэ шийдвэрийн талаар иргэдийн байр суурийг хүргэе.
Иргэд:
- Ялгаагүй л аж ахуй нэгжүүд учраас ард нь хүмүүс ажилладаг. Журмынхаа дагуу ажиллуулчихвал болохгүй зүйл байхгүй. Мэдээж бусад бизнесүүд нээлттэй байхад, баар, караоке хаалттай байна. Тиймээс ялгаварлах хэрэггүй гэж боддог. Цар тахлын үед хүнд байдалтай, ажиллаагүй учраас хэцүү л байгаа.
- Хоёр талтай. Нэг талаасаа энэ байгууллагууд олон сар хаалттай байсан. Бусад байгууллагатай адил татвар төлж байгаа. Нөгөө талаас дүрэм журмаа мөрдөхгүй ажиллаад халдварын тархалт ихэсвэл хүнд байдал үүснэ. Тиймээс ажиллуулах нь буруу ч байж болох юм.
- Нээвэл бүх үйлчилгээний байгууллагаа нээгээд, үгүй бол бүгдийг нь хаасан нь дээр гэж бодож байна. Эрх тэгш байх нь чухал. Баар, цэнгээний газар давуу эрхтэй байх ёсгүй учраас хаах хэрэгтэй.
- Халдвар хамгааллын дэглэм сайн сахих боломжгүй газруудад одоохондоо тиймэрхүү гэрээ хийсэн ч нээгээд хэрэггүй байх гэж бодож байна.
- Миний хувьд одоохондоо нээх шалтгаан байхгүй гэж бодож байна. Дельта хувилбар гээд илүү хүчтэй, аймшигтай өвчин гарч ирж байгаа учраас хаалттай байсан нь зөв.
- Хаагаад бараг хоёр жил болчихлоо. Бизнес эрхлэгчдийн ажил, төрөл нь санхүүгийн хувьд хүндхэн байдалд байгаа. Тиймээс нээх хэрэгтэй гэж бодож байна. Залуус ч мөн гэртээ байгаад, гадуур ууж идэх боломжгүй байна.
- Ковид-19 халдварын тархалтын цар хүрээ одоог хүртэл хумигдаж чадаагүй байхад хамаагүй нээж болохгүй гэж бодож байна. Одоохондоо нээх арай эрт байгаа.
- Хүмүүс ажлаа хийгээд энгийн үе шиг байгаа. Тиймээс баар цэнгээний газартаа орох нь зөв гэж бодож байна.
- Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учраас хүн ихээр цугладаг газруудыг нээх шаардлагагүй.