Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын баг тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарийг хүргэж байна.
Чөлөөт бөх
- Эмэгтэйчүүдийн 57 кг – Б.Хонгорзул vs Фатумата Камара/Гвиней/ – 10.00 цагт
- Эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа vs Ркаела Мари Рамос Аквино/Гуам/ – 11.05 цагт
- Эрэгтэйчүүдийн 125 кг – М.Лхагвагэрэл vs Дзианис Храмянков/Беларусь/ – 11.12 цагт
Өнөөдөр 10.00 цагаас Б.Хонгорзул хүрэл медалийн төлөөх дагах барилдаанаа хийх гэж байна. Анхны олимпдоо оролцож байгаа Б.Хонгорзулын хувьд өчигдөр Францын Матилде Ривьерег ялж, шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай тааран барилдаж, ялагдал хүлээсэн. Улмаар Япон бөх алтан медалийн төлөө шалгарч, манай тамирчин дагах барилдаан хийх эрхтэй болов. Хэрэв Б.Хонгорзул дагах барилдаандаа ялвал хүрэл медалийн төлөө барилдах болно.