ХСҮТ хагас бие даасан байдалтай болохоор ТУЗ-ийн гишүүдээ сонгож байна. 2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулинд, эмнэлэг улс төрөөс хараат бус байдлаар хагас бие дааж, ТУЗ эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулна гэж заажээ.
ТУЗ-д гурван салбарын 9 хүн орох юм. Тодруулбал, Байгууллыгыг төлөөлж эмч, сувилагч, бусад мэргэжилтнээс гурван хүн сонгох юм. Мөн өмчлөгчийг төлөөлсөн гурван хүнийг ЗГ-аас сонгоно. Харин олон нийт буюу өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалахаар мөн гурван хүн ТУЗ-д орно.
Ингэснээр эмнэлгийн байгууллага улс төрөөс хараат бус болох мөн эмчилгээний хяналт сайжрах үр дүнтэй хэмээн ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү мэдээллээ.
Тэрбээр, "Энэ бол улс орон хөгжиж буйн жишээ. 2020 онд гурван эмнэлэг бие даасан байдаг. Нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, арьсны бие даасан төв эмнэлэг. Бие даахын ач холбогдол нь, бид одоогоор төсвөөр санхүүжиж ажиллаж байгаа. Цалингаа нэмэх боломжгүй гэсэн үг. Цалингийн хэмжээг нь заачихсан байдаг. Тэгвэл бие дааснаар санхүүгийн хувьд удирдлагаа өөрсдөө аваад ашигтай, алдагдалтай ажиллахаа шийдэх. Ашигтай ажилласан тохиолдолд заавал цалингийн тааз гээд тавьчихсан биш. Дээшлүүлж урамшууллын байдлаар цалинг нэмэх боломж бүрдэж байгаа.
Өнөөдөр төсөв зарцуулахдаа үүнд л үзэг заавал ав гэж заадаг. Төсөвт заачихсан учраас үзгээ л авна. Хэрэггүй байсан ч үзгэнд л зарцуул гэж заасан байдаг бол энэ жилээс эхлэн ашигтай зүйлдээ зарцуулж удирдах боломж эмнэлгийн удирдлагад бий болоод ирж байгаа юм. Мөн иргэдийн дуу хоолой орж ирж байгаа юм. Урд нь ЭМЯ-наас улс төрийн хараатаар захирлын тавьдаг байлаа. Одоо хэн ажиллаж чадаж байна, тэр удирдах болно” гэв
Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан
Байгууллагын ТУЗ-д сонгогдох гишүүдийг манай эмч сувилагч нараас сонгон шалгаруулах ажил гэж ойлгох хэрэгтэй. Манайх албан ёсны бүртгэлтэй 563 ажилтантай. Эмчийн төлөөлөлд хүний их эмч, уламжлалт эмч, шүдний эмчийг хамруулж байгаа юм. Үүнд өдөр манай эмч нар орно. Сувилагч тусгай мэргэжилтний төлөөлөлд эм зүйч сэргээн засах мэргэжилтэн, бага эмч, эм найруулагч, техникч, ариутгагч зэрэг хүмүүс хамаарна. Одоогоор энэхүү зааланд сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулж байгаа. Байгууллага энд ямар ч оролцоо байхгүй. Бид энэ эмч, энэ сувилагчийг сонгоорой гэх эрхгүй. Хуулийн дагуу.