TOEFL ITP шалгалтыг бүх аймаг сургууль өөрийнхөө байранд өөрийнхөө шаардлага нөхцөлийн дагуу зохион байгуулах боломжтой. Энэхүү шалгалтын хариу нь түргэн шуурхай гардаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодит үнэн тест юм.
Энэ талаар “Гадаад хэлний багш нарын Зөв тусгал” холбоог үүсгэн байгуулагч Г. Ганзориг
“ITP буюу бидний хуучнаар сайн мэдэх paper based TOEFL буюу цаасаар өгөх боломжтой англи хэлний олон улсын түвшин тогтоох шалгалт бол үнийн дүнгийн хувьд хамгийн боломжтой, дунд ангийн хүүхдүүдэд зориулсан Junior, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан Senior гэх түвшинтэй уян хатан авдаг шалгалт юм. Хамгийн богино хугацаанд шалгалтын оноо гардаг онцлогтой. Монголд албан ёсны олон улсын шалгалтын мэдээллийг хэн түгээх ёстой вэ гэвэл мэргэжлийн хичээл зааж байгаа англи хэлний багш нар түгээснээр илүү олон хүүхдийн ирээдүй сайнаар яригдана. Одоогийн байдлаар өнгөрсөн хугацаанд Монголд хэд хэдэн сул тал байсан. Жишээ нь хэд хэдэн зуучлалын төвүүд эсвэл хувь хүн ажиллаж байсан бол одоо гадаад хэлний багш нарын баг хамт олон өөрсдөө энэ соёлыг тарааж байна. Давуу тал нь аймаг, сум бүр тодорхой хэмжээнд, жил бүр ЭЕШ-аар дамжуулан англи хэлний боловсролыг эрэмбэлж, жагсаадаг. Энэ нь олон улсын жишгийн дагуу хэдэн хүүхэд төгсөж, хэдэн хүүхэд олон улсын тэтгэлэг авч, хэдэн мянган долларын хөрөнгө оруулалт Монголд боловсруулалт хийж статистикт нөлөөлдөг.
Өнгөрсөн хугацаанд Монголд албан ёсоор ажиллаж байгаа 3500-4000 гаруй англи хэлний багш байсан юм. Бид эхлээд хамтарч ажиллах, сүлжээ үүсгэх маягаар 30-40 багшид эрх олон улсын эрх өгснөөр шалгалтыг байгууллага дээрээ зохион байгуулах боломжтой. Энэ бол Тайван, Солонгос, Японд хэрэгжиж байгаа сургуулиудын жишигт хүрэх нэгэн гарц юм. Ингэснээр, багш нар өөрийнхөө бэлдсэн сурагчдад гадаадад тэтгэлгээр сурах боломжийг бүрдүүлж өгөх юм.
Одоогийн байдлаар багш нарт олон улсын эрх өгөхөөр шалгалтын бүртгэл эхэлсэн явж байгаа. Наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлээд сонирхож байгаа хэлний багш нарт үнэгүй загварчилсан шалгалт зохион байгуулна. Сургалт наймдугаар сарын 9-өөс эхэлж байгаа. Нийт 45 хоног үргэлжилнэ. Орон нутгийн багш нараас олон хүн хандаж байгаа учраас бүх сургалт албан ёсоор онлайнаар зохион байгуулагдана” гэв.