Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
М.АНХЦЭЦЭГ ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА
Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй Гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн эхний оролдлого 140 кг захиалж гурван шүүгч түүний оноог тооцсонгүй. М.Анхцэцэг 140 кг-ыг амжилттай өргөсөн ч шүүгчид удаашруулсан бичлэг үзэн бага зэргийн гарны шахалт орсон гэж үзжээ.
М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг маш амжилттай өргөж шүүгчид тооцлоо.
М.Анхцэцэг гурав дахь оролдлогоороо 147 кг захиалсан ч алдан медалийн үзүүрээс атгаад алдлаа.
Нийлбэр дүнгээрээ манай тамирчин М.Анхцэцэг 252 кг-ыг өргөсөн оноогоор дөрөвдүгээр байрт орлоо.
23 настай манай тамирчин М.Анхцэцэг тив дэлхийн мундгуудтай энэ зэрэгцэн өрсөлдлөө.
Гэрэл зургийг МҮОХ