Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг эхний шатанд дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Кумба Ларрокийг 3-4 харьцаагаар хожсон.
Гэрэл зургийг МҮОХ
С.Батцэцэг шөвгийн наймд 2020 оны Европын аварга Оросын Ханум Велиевыг 8-5 харьцаагаар хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Эхний үед Велиев С.Батцэцэгийг дэвжээнээс гаргаж нэг оноо авсан бол хоёрдугаар үед С.Батцэцэг хоёр удаа унаж шидэн ард нь гарч найман оноо авснаар хожлоо.