Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
МУГТ Э.Цэндбаатар боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шөвгийн наймд Оросын дөрвөн удаагийн аварга 23 настай Альберт Батыргазиевт 2-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Тэрбээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан юм. Харин өнөөдөр тэрбээр медалийн болзлын төлөө ОХУ-ын А. Батыргазаевтай шийдвэрлэх тулаанаа хийж 2-3 харьцаагаар хожигдлоо.
Шүүгчдийн оноо өгсөн байдал:
- Нэгдүгээр үе: Альберт Батыргазиев 0-5 Э.Цэндбаатар
- Хоёрдугаар үе: Альберт Батыргазиев 2-3 Э.Цэндбаатар
- Гуравдугаар үе: Альберт Батыргазиев 5-0 Э.Цэндбаатар
Кубийн шүүгч гуравдугаар үед Э.Цэндбаатарт 8 оноо өгснөөр нийт онооны зөрүүгээр Оросын боксчинд ялалтыг өглөө.