Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа.
Тэрбээр эдгээр ачаа барааг наймдугаар сарын эхний 7 хоногт багтааж, оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. Одоогоор Эрээний хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ наймдугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ОБЕГ