БНСУ-д ажиллаж амьдардаг залуу хосын түрээсэлдэг байр нь шатаж их хэмжээний хохирол амсчээ. Долдугаар сарын 24-ны өдөр Монголд амьдардаг эмээ нь таалал төгссөний улмаас долдугаар сарын 25-ны өдөр гэртээ 108 зул өргөжээ. Гэвч гал алдаж тэдний гэр бүл өмссөн хувцастайгаа үлдсэн байна.
Энэ талаар Б.Тэлмүүн “Бусад хүмүүстээ сэрэмжлүүлж хэлэхэд гэртээ хэзээ ч 108 зул өргөж болдоггүй заавал тусгай газар эсвэл гадаа өргөдөг юм байна. Азаар бэртэж гэмтсэн хүн байхгүй. Манай гэр шатсан. Хажуу айлын тааз, хана нь галд өртөж утаа орсны улмаас угаартаж эмнэлэгт шинжилгээ өгч байгаа. Эдгээр хүмүүсийн гадуур байх мөнгө, хоол, шинжилгээний зардал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Эхний байдлаар 10 сая воноор тохиролцъё гэсэн ч одоо зохицож чадахгүй байдалтай байна” гэлээ.
Б.Тэлмүүн хоёр бага насны хүүхэдтэй, гэргий нь дөрвөн сартай хөл хүнд аж. Тэд элэг нэгт монголчуудаасаа энэ хүнд хэцүү цаг үед сэтгэлийн дэм, боломжоороо хандив өгөхийг хүссэн юм.
СОЛОНГОС ДАНС: 기업 010 8379 7170-БАТНАСАН ТЭЛМҮҮН
МОНГОЛ ДАНС: ХААН БАНК 5025 4634 21 СОСОРБАРАМ