1993-2016 оны хооронд дотоодын их дээд сургуулийг төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн дипломыг чөлөөлж байна. Үүнээс:
Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллеж төгссөн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2.8-аас дээш голч дүнтэй, эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
Дээрх 2 заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна.
Нийт 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт ороогүй байгаа нь дараагийн зээлүүд хойшлох, багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлж байгаа тул зээлээ эргүүлэн төлж, дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу.
Бүрдүүлэх материал:
Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
Иргэний үнэмлэх /эх хувь/
Ажлын газрын тодорхойлолт
https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom энд дарж төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой.
Мэдээлэл авах утас: 70047009 /2-1 дотуур дугаар/
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам