Цар тахлын үед хуваариа бизнес эрхлэгч болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой манай редакциас сурвалжилга мэдээллийг хүргэж байгаа. Бид энэ удаа Монгол дахь олон улсын иогийн сургуулийг онцолж байна. IYSM буюу Монгол дахь иогийн олон улсын сургууль нь дэлхийн стандартын дагуу мэргэжлийн иогийн багш бэлтгэдэг юм.
“IYSM”-ийн тэргүүн, үүсгэн байгуулагч С.Энхцэцэг
“Манай байгууллага 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор 150 гаруй багш сурагчдыг төгсгөөд байна. Бид жилдээ дөрвөөс таван удаа багшийн сургалтын элсэлт авдаг. Энэ жилээс эхлээд иогийн дээд шатны мэдлэг олгох 300 цагийн сургалтыг нэмж зохион байгуулж эхлээд байна. Дэлхий олон улсад шинэлэг гарч ирж байгаа иогийн урсгалуудыг Монголын багш нартаа мэдлэг чадварыг олгох үүднээс маш олон шинэлэг сургалтуудыг хийхээр манай сургууль бэлтгэгдсэн. Сургалтын хөтөлбөр маань “Yoga Alliance” олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификатыг олгодог учраас стандарт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Малайз болон Шанхай, Австралийн багш сургуулиудтай хамтарч ажилладаг. Малайзын “Yoga physical therapist” төвтэй хамтраад нурууны иогийн физик терапист чиглэлээр Монголдоо сургалтыг явуулсан байгаа.
Иог нь хүний эрүүл мэнд, зөв дадал хөдөлгөөн, зөв амьдралын хэвшил, сэтгэл зүй, биеэ ойлгож, үнэ цэнээ мэдрэх боломжийг олгодгоороо илүү давуу талтай. Манай сургалтад янз бүрийн насны, янз бүрийн мэргэжлийн хүмүүс хамрагддаг. Энэ нь зөвхөн багш болох сертификат авах, багшлах гэхээсээ илүү амьдралын хэвшил, өөрөө өөрийгөө таньж мэдэх, илүү итгэлтэй үнэ цэнээ мэдрэхэд манай сургалт маш их нөлөө үзүүлдэг.
Танхимын сургалтын нэг элсэлтдээ 15-20 хүнийг авдаг. Ковид-19 халдвартай холбоотойгоор иогийн багшийн сургалтыг онлайнаар хийгээд туршлагажаад явж байна. Наймдугаар сарын 2-нд танхимын анги элсэлтээ авна. Мөн наймдугаар сарын 9-өөс онлайн сургалт маань эхэлнэ. Энэ нь 12 долоо хоног буюу гурван сарын турш сургалт маань үргэлжлэх юм”