Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын сүүлийн тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж 21-9 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод шигшээ багийн тамирчин Э.Чимэддолгор 5 оноо, О.Хулан 2 оноо, Б.Солонго 2 оноо тус тус авлаа.
Дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод өрсөлдөн түүх бичиж буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай эн тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн.
Хэсгийн хүснэгт:
- АНУ – 6 хожил, 1 хожигдол
- Хятад – 5 хожил, 2 хожигдол
- Япон – 5 хожил, 2 хожигдол
- Оросын олимпын баг – 4 хожил, 2 хожигдол
- Франц – 3 хожил, 3 хожигдол
- Итали – 2 хожил, 4 хожигдол
- Румын – 1 хожил, 5 хожигдол
- Монгол – 7 хожигдол