Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандартын шаардлага хангалтгүйн улмаас экспорт, импортын ачаа барааны эргэлт саатсан. Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллахад бүхэл бүтэн улсын хил гаалийн ариутгалын цэг нь төмрөөр рам зангидаад гадна талыг нь даавуу шиг зүйлээр бүрэн тэрийгээ цоолчихсон сууж байсан. Орон нутгийн дарга нар болон холбогдох мэргэжлийн хяналтынхан нь асуудлаа бие бие рүүгээ чихэж, зэрэгцэж тайлбар өгөхөөс хэтрээгүй.
Тиймээс Засгийн газраас тус боомтын ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилоод байгаа.
Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг долдугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай.
Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд өдөрт ачаатай 100, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байгаа юм.