Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний анхны олимпын медаль бөгөөд Токиогийн олимп дахь Монголын хоёр дахь медаль юм.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялалт байгуулж, шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилах оноол таарч, вазари үнэлгээгээр ялсан юм. Тэрээр хагас шигшээд Японы их аварга, 29 настай Шохей Онотой барилдан ялагдагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.
Видеог БТСУХ-ны фейсбүүк пейж хуудаснаас ашиглав.