Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн зарим жингийн медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр 16:00 цагаас эхэлсэн. Монгол Улсын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая олимп, дэлхийн аварга Шохо Онотой барилдаж ялагдал хүлээлээ.
Тэрээр хүрэл медалийн төлөө Канад улсын жүдоч Артур Маргэлидонтой барилдана.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялалт байгуулж, шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилах оноол таарч, вазари үнэлгээгээр ялсан юм.