Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Токио-2020 наадам коронавирусийн цар тахлын улмаас халдвар хамгааллын хатуу дэглэм дор үргэлжилж байгаа. Тиймээс медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тамирчид байнга амны хаалттай байх ба медалиа өөрөө авч зүүх журам наадам эхлэснээс хойш үйлчилсэн.
Харин өчигдөр ОУОХ журмаа зөөлрүүлж, тамирчдад медалийн тавцан дээр зургаа авхуулахдаа амны хаалтгүй байх боломж олгохоор болжээ.
Ингэхдээ өөрчилсөн журмын дагуу алтан медальт тамирчны улсын төрийн дууллыг эгшиглүүлснээс хойш 30 секундын хугацаанд тавцан дээр зогсоо тамирчид амны хаалтаа авч, зургаа авхуулна. Харин алтан медальтны тавцан дээр бусад медальтнууд нийлж зогсоод зургаа авхуулах бол амны хаалт заавал зүүх ёстой болжээ.