Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн эхэлж, эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тулаанаа хийж ялалт байгууллаа.
Тэрбээр Кенийн 38 настай ахмад боксчин Окот Николас Оконготой учраа таарсан юм.
Улаан булангаас гарсан Э.Цэндбаатар эхний үед ялсан ч хоёрдугаар үед шүүгчдийн санал Кенийн боксчны талд байлаа. Харин гуравдугаар үед шүүгчид манай тамирчны талд байв.
Ингэснээр Э.Цэндбаатар шөвгийн 16-д Вьетнамын Нгуен ван Дуонтой долоодугаар сарын 28-ны 18:06 цагт тулалдахаар боллоо.
Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар хүчээ сорьж байгаа юм.