Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны зах, мах бэлтгэлийн газруудад шалгалт хийсэн. Гэвч тэнд эрүүл ахуйн наад захын шаардлага зөрчигдөж байгаа нь ил болсон юм.
Тэгвэл Б.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхантай уулзаж энэ асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох
- Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх
- Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэсэн гурван том ажлыг дэмжин, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаан оруулахаар болжээ.