Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс урагш 49 км-т өнөөдөр өглөө 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний чичирхийлэл Улаанбаатарт 09:13-09:15 минутад мэдрэгдлээ. Энэ талаар Шинжлэх ухаан, одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад "Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд мэдрэгдсэн. Одоогийн байдлаар учирсан хохирол байхгүй. Аль аль хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн талаар мэдээ хүлээн аваагүй байна. Гэхдээ хохирол учрахаар хэмжээний газар хөдлөлт болоогүй" гэлээ.