Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
50 тонны шатахуун хадгалах савнаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газарт нэр бүхий Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 08:50 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.