Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хөвсгөл аймгийн нутагт өчигдөр хоёр удаа газар хөдөлсөн тухай ОБЕГ-ын мэдээлэлд бүртгэгджээ.
Тодруулбал Галт сумын Хороо багийн “Адуун ” гэдэг газар 12:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол Бүрэнтогтох сумын Тээл багийн “Ялбаганат” гэх газарт орой 17:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Сумдын Засаг дарга нарын өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй.
Тус аймгийн Ханх сумд 100 гаруй удаагийн газар хөдлөлт болж байгаа юм.