Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цахилгааны цех техник шинэчлэлийн ажлынхаа хүрээнд “ЦРП-7 Эргэлтийн ус хангамж” дэд станцын 35кВ-ын зарим өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолыг инженер, техникийн ажиллагсдынхаа хүчээр солилоо. Тухайлбал, хуучин гар удирдлага бүхий ЛР-35кВ хуурай салгуурыг ОХУ-ын “ЗЭТО” компанийн РГП-35кВ-ын автомат удирдлагатай хуурай салгуураар, ОД-35кВ болон богино холбогч КЗ-35кВ-ийг ОХУ-ын “Энерго Маш” компанийн ВГТ-35 кВ-ын элегазан таслуураар сольж, угсралт, суурилуулалт, тохируулга, хэмжилт, туршилтын ажлыг гүйцэтгэсэн байна. 42 жил ажиллаж, ашиглалтын хугацаа дууссан энэхүү тоноглолыг орчин үеийн тоноглолоор шинэчилснээр эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирч, аюулгүй байдал бүрэн хангагджээ.