“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 1, 2-р байрны гаднах ногоон байгууламж Эрдэнэсийн хотын нэгэн чимэг юм. Үйлдвэрийн газрын Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хүлэмжинд тарьж бойжуулсан цэцгийн 3275 үрсэлгээг Ерөнхий захиргааны 1, 2-р байрны гадна талбайд суулгажээ. Мөн 155 мод шинээр суулгасан байна. “Гендирекци”-ийн гаднах “белазтай талбай”-д голт бор, монос зэрэг цэцэглэдэг мод тарьж, “АБК”-ийн автобусны зогсоолын цаад талбай, Говил, хими цэвэрлэгээний гадна орчны ногоон байгууламжийг мөн нэмэгдүүлжээ. Түүнээс гадна өөрийн харьяаны бүх моддын ёроолыг хортон шавжнаас хамгаалж шохойгоор будав. Тус цехийнхэн Ерөнхий захиргааны 1-р байрны гаднах 375, 2-р байрны гадна талбайн 180 модыг арчилж ургуулахаас гадна цэвэрлэгээ, тохижилт, үйлчилгээ хариуцан ажиллаж байна.