Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцууллаа. Үүнд, Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Зургадугаар ард 1500 сорьцод хийсэн дүнг танилцуулсан. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарлаа. 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэлээ.
Мөн гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай.
Гэхдээ дельта хувилбар нь альфаг бодвол маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Энэ нь эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг гэсэн үг. Бид сорьцод илэрсэн тандалтыг хийж байгаа.
Улсын хэмжээнд 14,000 орыг зөвхөн COVID-ийн өвчтөнүүдэд зориулж дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар 9,900 гаруй орыг ашиглаж байна" гэдгийг нэмж хэллээ.