Сүүлийн долоо хоногт коронавируст халдварын улмаас 56 хүн энджээ.
Нас баралтын шалтгааныг авч үзвэл 20 хувь нь коронавирусийн шалтгаанаар нас барсан бол 80 хувь нь коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн ковидийн эндэгдлийн
- 68 хувь нь зүрх судасны өвчин
- 23 хувь нь чихрийн шижин
- 13 хувь нь бөөрний эмгэг
- 20 хувь нь элэгний эмгэг
- 9 хувь нь мэдрэлийн эмгэг
- 7 хувь нь хавдар
- 3 хувь нь хэт таргалалт хавсарсан байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковидийн улмаас таван хүн энджээ.
Нас барсан хүмүүсийн тухайд 21-80 насны иргэд бөгөөд дөрвөн хүн коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарчээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад эндсэн хүний тоо 772 болоод буй. Үүнээс 745 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 27 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзсэн юм.