Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллийг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 1309 шинэ тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Нас барсан таван хүний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Нийт нас баралт 716.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3501 иргэн эдгэрчээ. Одоогоор 5852 хүн хөнгөн, 2979 хүн хүндэвтэр, 896 хүн хүнд, 214 хүн маш хүнд байна.
Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.8 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 56.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.