Сингапур улс covid-19 халдварыг томуу, томуу төст өвчинтэй адил аюул багатай болгож, дахиж хөл хорио тогтоохгүй, халдварын тохиолдлыг тоолохгүй гэж мэдэгдээд байгаа. Ингэхдээ наймдугаар сарын есөн гэхэд хүн амаа бүрэн вакцинжуулж, шинжилгээний явцаа хурдлуулан иргэд өөрсдийгөө эмчлэх боломжийг бий болгож ажиллахаа мэдэгдсэн юм. Дэлхийн зарим улс орнуудын энэ жишгийг манай улсын иргэд дэмжиж, дахин хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.
“Халдвар, хамгааллын дэглэмээ сайн бариад Сингапурын жишгээр хөл хорио тогтоохгүй байсан нь дээр гэж бодож байна”
“Алийг нь ч гэж хэлж мэдэхээ байгаад байна. Замбараагаа алдлаа. Гарц бол хэцүү л байгаа. Хөл хорио тогтоовол арай дээр болох юм. Гэхдээ тогтоовол ард иргэдийн амьдрал хэцүү байна. Энэ хямралын үед хүн болгон ажилгүй болохоор орлого, зарлага байхгүй хэцүү байгаа шүү дээ”
“Энэ коронавирус бол ерөнхийдөө вирус л байхгүй юу даа. Ханиад л гэсэн үг. Хамгийн гол нь ковидийг далимдуулаад доод талынхан нь чирэгдээд, дээд талынхан нь баяжиж гүйцлээ. Гэхдээ Сингапур улстай адил чөлөөтэй болгочих юм бол хамгийн зөв тогтолцоо гэж бодож байна. Хувь хүн өөрсдөө хоорондоо дархлаагаа дэмжээд явахад халдвараас ямагт сэргийлж чадна”
“Нэгэнт нөхцөл байдал ийм болсон болохоор хэвийн амьдралдаа орсон нь дээр байлгүй дээ. Карентинлагдаад байхаар амьдрахад бас хэцүү л байна”