Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Наадмын амралтын өдрүүдэд буюу энэ сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хүн гэмтсэн осол нийслэлд 12, Орон нутагт 1 бүртгэгджээ. Дөрвөн хүн амь хохирсноос 2 нь хүүхэд байна. Ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд
- Автомашин явган зорчигч мөргөсөн- 4
- Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
- Зорчигч гэмтсэн-7
Орон нутагт
- Автомашин онхолдох-2
- Хөдөлгөөн эхлэхдээ-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 167 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.