Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 19 хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутаг зорих хөдөлгөөн эрчимжээд байна. Тэгвэл өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүдийг танилцуулж байна.
Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
Covid-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.