Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Цагдаагийн харьяа дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг долдугаар сарын 5-ны үүрээр тагнуулаас саатуулж, 15 хоног цагдан хорих шийдвэр гарчээ. Түүний гэрээс 1 сая ам доллар /2,849,000,000 төгрөг/, гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл, эрүүгийн цагдаагийн гүйцэтгэх ажлын маш нууц мэдээллүүд, мөн улс төрчидтэй холбоотой нууц мэдээ, бичлэгүүд олдсон юм. Иймээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж буй юм.
С.Ганбат нь тавугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас “Бригадын генерал” цол хүртсэн нь учиртай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Учир нь тэрээр Баянхонгор аймгийнх билээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр байдаг юм.