Иргэн Ж.Отгонбаярын санаачлагаар амьдралын нөхцөл боломж тааруу 3700 айл өрхөд коронавирусийн эсрэг эм бэлдмэлийг хүргэн өгчээ. Мөн өрхийн эмч мэргэжилтнүүдийн ачааг хөнгөлөх, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх асуудал дээр анхаарч эмнэлгийн 100 машин, Анагаахын чиглэлийн 300 оюутныг ажилд дайчлахаар болоод буй.
Тэрээр, Махаа ч авч чадахгүй байдалтай маш олон айлууд байна. Манай залуучууд СХД, БЗД-ийн гэр хорооллуудын хүнд амьдралтай хүмүүст эм бэлдмэлээ хүргэн өгч байна. Эмээ өвөө нар гэхээс илүү орлого нь тасарчихсан залуу гэр бүлүүдэд туслахыг зорьж байгаа.
Эрүүл мэндийн салбарын менежментийн асуудлаас болж эмнэлгийн үүдэнд хүн нас барлаа шүү дээ. Тухайн иргэнийг эрүүл мэндийн салбар нь буруутгаж, архичингаар нь дуудаж л байдаг. Ийм утгагүй байж болохгүй. Мөн УОК, НОК хамтарч ажиллаж чаддаггүй юм байна гэдгийг энэ хугацаанд харлаа. Нэг нэгнийхээ ажлыг үгүйсгэж, шийдвэрийнхээ эсрэг ажилладаг. Үүний дунд иргэд л хохирч байна шүү дээ.
Айл өрхүүдэд эм бэлдмэлийг тараагаад явж байхдаа, өрхийн эмч нарт машин байхгүй асуудлыг харлаа. Тиймээс өрхийн эмч нарт машиныг нь өгөх юм бол хурд нь хоёр дахин өсөөд өдөрт 30 биш 60 хүн дээр очих боломжтой. Хоёрдугаарт 60 хүн дээр очих эмчээ чөлөөлчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн эмч давхар оператор хийгээд байгаа. Өдөрт 1000 хүнтэй, “таны бие яаж байна? ямар эм уух вэ?” гэж ярьж байгаа юм. Тиймээс хороо болгон дээр мэдээллийн төвийн ажилтан хийх анагаахын оюутнуудыг дайчлаач гэх саналыг хотын даргад хүргүүлсэн. Маш нааштай дэмжиж, шийдээд явж байгаа.
Төр засгаа буруутгаж муу байна гэж шүүмжилж дүгнэхээс илүү, хүнд үед хамт давъя, хүнд үед хамтарч ачаа үүрье гэсэн байр суурьтай ажиллаж байна” гэлээ.