Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Дархан-Уул Аймгийн Онцгой комиссын 87 дугаар хурлдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Иймд 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:
- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
- Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө. Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
- Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
- Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана. Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын шинжилгээний цэгийг нэмэгдүүлнэ.
- Хойд Цайдмын пост дээр таван зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
- ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллуулна.
Уг шийдвэрийг 7-р сарыг дуустал мөрдөнө.
Иргэд та бүхэн маш хариуцлагатай байж дор бүрнээ халдвар хамгааллаа сайтар мөрдөөрэй.