Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хоёр хүн аянгад цохиулж нас баржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас өчигдөр долоон хүн, 4 мотоциклтой шатахуун аваад гэр лүүгээ буцаж байгаад хоёр хүн хүн нь аянгад цохиулж нас баржээ. Энэ тухай мэдээллийг тухайн өдрийн 19:11 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт очсон байна. Аяганд цохиулсан малчид 21 настай байжээ.
Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.