Leasing Store 100 хувийн лизингээр гар утас, гэр ахуйн тавилга, электрон барааг нэг доороос авах боломжийг бүрдүүлжээ.
Leasing Store маркетингийн менежер М.Номин
Манайх Leasing Store гээд шинээр нээгдсэн гар утас электрон барааны дэлгүүр байгаа. Одоохондоо электрон бараа лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Тун удалгүй оффис тавилга хэрэглээний бүх төрлийн лизингийг нэг доороос үзүүлэх цогц үйлчилгээтэй болох юм. Манайхаар үйлчлүүлснээр хэрэглэгч ийш тийшээ явж чирэгдэл болохгүйгээр хэрэглээний лизингээ манайхаас шийдүүлж авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл зээлийн бүх үйлчилгээ нэг доор байрлаж байна.
Мөн энэ сард Show room дэлгүүр маань нээлтээ хийх гэж байгаа. Манайх 2 давхрын оффистоо зээлийн үйлчилгээгээ бүрэн дүүрэн үзүүлдэг. Манай дэлгүүр дээр ирээд бараагаа сонгоод хоёр давхар луу гарч зээлийн үйлчилгээгээ аван, бараагаа хүлээн авах нь байна шүү дээ. Гол нь бид хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дүүрэн байлгахыг зорьж ажилладаг.
Бүх бараа бүтээгдэхүүн маань албан ёсны эрхтэй орж ирдэг нэг жилийн баталгаат хугацаатай байдаг. Лизингийн нөхцөлийн хувьд, Улаанбаатар хотын хаягтай, зээлийн мэдээллийн санд хэвийн ангилалтай хүмүүс, мэдээж орлогоо нотолсноор манайхаас зээлийн үйлчилгээ авах боломжтой байгаа.
Leasing Store-оос зээл авахыг хүсвэл "Leasing Store" пэйж хуудсанд хандаж цахим зээлийн хүсэлтээ илгээх боломжтой юм.
Хаяг: Урт Цагааны зүүн урд байрлах Lesing Store