Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Спутник V вакцины хоёр дахь тунг урд шөнө авчирчээ.
МИАТ ТӨХК-аас өгсөн мэдээллээр 2021 оны долдугаар сарын 1-ний 23:55 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ7132 дугаарт ачаа тээврийн нислэгээр дөрвөн хайрцаг, 707 кг буюу 20 мянган тун Спутник V вакциныг тээвэрлэн авчирчээ.
Энэхүү вакцины 10 мянган тун нь Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д гаргасан вакцин худалдан авах хүсэлтийн дагуу ирж буй хоёр дахь ээлжийн вакцин бөгөөд 10 мянган тун нь хувийн хэвшлийн захиалгат вакцин аж.
Ингэснээр манай улс нийт 80 мянган тун Спутник V вакцин аваад байна. Уг вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тун хүлээгдэж байсан юм