Ажил хийх боломж нөхцөлийг битгий хаагаач, ажил хиймээр байна. Наадмаа боль, наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул хэмээн ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн өрнөж, яг одоо төв талбайд жагсаж байна.
Жагсаалд оролцож буй иргэн Т.Бат-Оргилоос тодруулга авлаа.
Миний мэдэхийн нэг ч хүн сайхан наадах юмсан гэхгүй байна. Бүгд л болиоч ээ гэж байна гэдгийг энэ шийдвэр гаргагчдын сонорт хүргэе гээд гарч ирсэн. Үүнийг хэлэх гэхээр хүчээр дараад байхаар бид нарын дуу хоолой эд нарт хүрэхгүй шүү дээ. Зүгээр долдой нарынх нь үг л алт мэт урсаж ороод байна. Үнэхээр бид нар ард түмэн юу бодож, хүсээд байгааг л хэлэх гээд байна.
Энэ шийдвэр гаргагчдыг хариултал тайван жагсаал хийсээр байх болно.
Манай улс бол ардчилсан орон. Үүнийгээ дэлхий дахинаа тунхаглаад олон ч жил болж байна. Ардчилал гэдэг үүдэндээ хадчихдаг хуванцар самбар биш юм аа. Өдөр тутмынхаа үйл амьдрал, хуулиараа нотлох ёстой юм. Ардчиллын хамгийн чухал зүйл бол жагсах, тэмцэх. Хэрвээ шийдвэр гаргагчдын шийдвэр таалагдахгүй бол хаа хүссэн газраа зогсоод эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой байх ёстой. Гэтэл ийм харгис бурангуй хууль тогтоомж гаргаж, тэрийгээ зэвсэг болгон ашиглаад ард түмнээ нухчин дарж байгаа бол ардчилал байхгүй болсны шинж.
Ардчилсан улс байхын тулд энэ бурангуй ёсоо халаач ээ. Баривчилсан хүмүүсээ суллаач ээ. Тэдэнд үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгооч ээ. Элдэв янзын торгуулиа тэглээ. Энэ ухаангүй ноёдынхоо наадмыг зогсоогооч ээ. Энэ ард түмэн чинь ковидоор өвдөөд эмээ авах зардалгүй, бүгдээрээ баларч байна. Өлбөрч үхлээ гээд над руу ярьж байгаа хүмүүс ч байна. 800.000 төгрөгөөр орж ирдэг байсан бараа 5 сая төгрөгөөр орж ирж байна гэж хэлж байна. Энэ бүхэн ямар байдалд хүргэх нь ойлгомжтой болж байна. Энэ оны 9,10-р сар гэхэд Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтээд бүгдээрээ ямар ч орлогогүй, хүнсгүй, эм тариагүй, хиарах нь ээ. Энэ балмад үйл ажиллагаагаа зогсоогооч ээ.