Ажил хийх боломж нөхцөлийг битгий хаагаач, ажил хиймээр байна. Наадмаа боль, наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул хэмээн ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн өрнөж, яг одоо төв талбайд жагсаж байна.
Жагсагч иргэн: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх миний хүүтэй чацуу юм билээ. Би ээж шиг нь хүн. Ижий аав нь У.Хүрэлсүхийг тэнгэрээс харж байгаа. Муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг. У.Хүрэлсүхээс гуйх нэг л зүйл байна. Наадмаа битгий хий л дээ. Өдөр бүр арав арваараа хүн үхэж байна шүү дээ.
Өөр зүйл хэлэхэд Хятадын Шинь Жинь Пин авилгатайгаа ямар сайн тэмцэж байна вэ. Монголынхоо авилгыг таслаач дээ. Оффшорт мөнгөтэй Сү.Батболд нартаа арга хэмжээ ав л даа. Ерөнхийлөгч та мундаг хүн шүү дээ. Би таныг ойлгож байна. Та ажлаа аваад удаагүй. Гэхдээ эмээ нь гуйж байна.
Хоёр жил гаруйн хугацаанд бизнес нь ч бие нь ч хөл хорионд байсан хүмүүс ийнхүү тэвчээр нь тасарч байгаагаа илэрхийлж байна.
Сануулахад, Засгийн газрын өчигдрийн /2021.06.30/ хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан юм.