Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Яг одоо төв талбайд ТЭВЧЭЭР ТАСАРЛАА жагсаал үргэлжилж байна. Жагсаалын үеэр 30 эргэм насны эрэгтэй ухаан алдаж, түргэний эмч үзэж, эмнэлэг рүү авч явлаа.
Жагсагчид ажил хийх боломж нөхцөлийг битгий хаагаач, ажил хиймээр байна. Наадмаа боль, наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.
Хоёр жил гаруйн хугацаанд бизнес нь ч бие нь ч хөл хорионд байсан хүмүүс ийнхүү тэвчээр нь тасарч байгаагаа илэрхийлж байна.
Сануулахад, Засгийн газрын өчигдрийн /2021.06.30/ хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан юм.