Төрөөс ямар нэг зүйл гуйж, халамж нэхэлгүй довоо борлуулан амь зууж, татвар төлдөг аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын төлөөлөл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн дор нэгдэж, ажил хийхийг хүсэж, амьдармаар байна гэсээр жагсаж байна.
Ажил хийх боломж нөхцөлийг битгий хаагаач, ажил хиймээр байна хэмээн Монголчууд жагсаж, тэмцэж буй анхны тохиолдол юм. Тэд мөн наадмаа боль, наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул гэж байгаа юм.
Хоёр жил гаруйн хугацаанд бизнес нь ч бие нь ч хөл хорионд байсан хүмүүс ийнхүү тэвчээр нь тасарч байгаагаа илэрхийлж байна.
Сануулахад, Засгийн газрын өчигдрийн /2021.06.30/ хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан юм.