Коронавирусийн цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч, на баралт, шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд ихэссэн. Иймд иргэд энэ жил наадмыг тэмдэглэхийг эсэргүүцсээр байгаа билээ. УОК болон Засгийн газраас энэ жилийн баяр наадмыг цахимаар хугааанд нь тэмдэглэх шийдвэрийг гарган бэлтгэл ажил хэлийнээ өрнөж байгаа.
Тэгвэл аймгууд цар тахлын эсрэг энэ жилийн наадмыг тэмдэглэхгүй, наадамд төсөвлөсөн мөнгөө ковидийн эсрэг зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын 21 аймгаас одоогоор нийт 10 аймаг наадам тэмдэглэхгүй гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм.
Хүнд цагт иргэдийнхээ төлөө шийдвэр гаргасан
1. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж
2. Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал
3. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал
4.Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал
5.Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн
6. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
7.Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан
8. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил
9. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат
10. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарт БАЯРЛАЛАА.