Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ.
Эдгээрээс зургаан аймгийн бүх сум хөл хорио тогтоосон байна.
- Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,
- Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
- Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
- Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
- Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
- Баянхонгор аймгийн 20 сум бүгд
- Хэнтий аймгийн 18 сум бүгд
- Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
- Ховд аймгийн 4 сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
- Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
- Дорноговь аймгийн 14 сум бүгд
- Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
- Увс аймгийн 5 сум буюу Давст, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
- Өмнөговь аймгийн 15 сум бүгд
- Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
- Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
- Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
- Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд.
Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхаарууллаа.