Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон.
Наадмыг зохион байгуулагчид болон оролцож буй уран бүтээлчдээс COVID-19-ийн халдварыг илрүүлэх шинжилгээг тогтмол авч буй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тэрбээр "Энэ жил Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна. Наадмыг зохион байгуулагчид болон оролцож байгаа уран бүтээлчид, бөхчүүд, сур харваачдаас бүгдээс нь коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа.
Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, тогтмол шинжилгээ авч байгаа тул эрсдэл бага гэж үзэж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.